Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи, шороон шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, энэ сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи энэ сарын 20, 21-нд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.