Говь-Алтай аймагт годрон өвчин гарсны улмаас 20 мянга 855 малыг устгажээ

Говь-Алтай аймагт годрон өвчин гарсны улмаас 20 мянга 855 малыг устгажээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20 мянга 855 малыг устгалд хамруулж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байна. Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа бөгөөд годронгийн өвчлөл 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байна.