Монгол Улсын Төрийн дууллыг маргааш буюу аравдугаар сарын 20-ны 11:40 цагт улс орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлэхээр болжээ.
Тодруулбал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар аравдугаар сарын 20-ны өдрийг Төрийн дууллын өдөр болгон тэмдэглэх аж. Энэ хүрээнд нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд морин цаг буюу 11:40 цагт Төрийн дууллыг эгшиглүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулахаар төлөвлөжээ.