Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнтын том охин Наталья Брайнт “Victoria’s Secret Fashion Show 2026” загварын шоунд анх удаа оролцож, тайзнаа алхлаа.

ВИДЕО:



Уламжлал болгон зохион байгуулдаг тус шоу сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Калвер-Сити хотод болсон бөгөөд тэрбээр “PINK” брэндийн хувцасыг өмсөн тайзнаа алхсан байна. Сонирхуулахад, Наталья Брайнт нь загварын ертөнцөд хурдан танигдаж, "Town & Country", "Teen Vogue", "Vanity Fair" зэрэг сэтгүүл, брэндүүдэд загвар өмсөж амжсан байна. Загварын ажлаас гадна тэрээр Өмнөд Калифорнийн Их Сургуулийг (USC) кино урлагийн чиглэлээр төгссөн аж.