Ховд аймгийн Алтай суманд алдартай “Жимсиар” цагаан сармисыг амжилттай тариалж, ургацаа хураажээ

Ховд аймгийн Алтай суманд алдартай “Жимсиар” цагаан сармисыг амжилттай тариалж, ургацаа хураажээ

БНХАУ-ын Шинжааны бүс нутагт алдартай “Жимсиар” сортын цагаан сармисны үрээр Ховд аймгийн Алтай суманд хийсэн туршилтын тариалалт амжилттай болж, анхны ургацаа хураан авлаа.

ХХААХҮЯ-ны захиалгаар, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон “Ядуурлыг бууруулах Япон сан”-гийн санхүүжилтээр тус сумын 300 га талбай бүхий “Боомын ам” услалтын системийг иж бүрэн шинэчлэн сэргээснээр энэхүү арвин ургац авах боломж бүрдсэн байна. “Агро-Альфа” зөвлөх компани болон орон нутгийн ногоочдын хамтран гүйцэтгэсэн судалгаа, туршилтаар тус сармисны сорт нь Монгол орны говийн эрс тэс, өндөр хуурайшилттай нөхцөлд бүрэн нутагших боломжтой нь тогтоогдсон бөгөөд туршилтын талбайд сармиснаас гадна вандуй, тарвас, амтат гуа, чинжүү, хулуу зэрэг нарийн ногооны 2-4 сортыг амжилттай тариалжээ. Говийн хуурай бүс нутагт усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, баруун бүсийг экологийн цэвэр хүнсээр хангах болон дотоодын сармисны үрийн хэрэгцээг бүрдүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой юм.