Нийслэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Шуурхай штаб байгуулжээ

Нийслэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Шуурхай штаб байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлжээ.

Шуурхай штаб нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд байрлах бөгөөд нийслэлийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллүүд багтсан байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 17 аж ахуйн нэгжийн удирдлагын долоо хоногийн шуурхай хуралдааныг Замын хөдөлгөөний удирдлагын төвд зохион байгуулжээ. Хуралдаанаар нийтийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд шуурхай оролцуулах, байгууллагуудын анхаарч ажиллах асуудал, яаралтай шийдвэрлэх шаардлагатай нөхцөл болон шатахууны нийлүүлэлтийг хэвийн байлгах талаар санал солилцсон байна.