SpaceX компани түүхэн дэх хамгийн том пуужин хөөргөсөн ч удалгүй дэлбэрчээ

SpaceX компани түүхэн дэх хамгийн том пуужин хөөргөсөн ч удалгүй дэлбэрчээ

SpaceX компанийн Starship сансрын хөлөг 14 дэх туршилтын нислэгээ төлөвлөснөөс эрт дуусгаж, Номхон далайд буусны дараа дэлбэрчээ. Гэхдээ SpaceX үүнийг ажиллагааны доголдол, туршилт бүтэлгүйтсэн явдал гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Starship-ийн нислэгийг анх 10 цаг үргэлжилж, дэлхийг зургаан удаа тойрохоор төлөвлөж байсан ч хөлгийн зургаан хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсноор гурван цагийн дараа нислэгийг дуусгах шийдвэр гаргажээ. Богиносгосон нислэгийн үеэр хөлөг 26 Starlink хиймэл дагуулыг тойрог замд гаргасан байна. Starship энэ удаагийн туршилтаар анх удаа дэлхийн тойрог замд гарсан бөгөөд ойролцоогоор 275 км өндөрт хүрчээ. Харин Super Heavy зөөгч пуужингийн 33 хөдөлгүүрийн хоёр нь доголдсон ч хөөрөлтөд саад болоогүй бөгөөд пуужин хөөрснөөс ес орчим минутын дараа Мексикийн буланд амжилттай буусан байна.

Тухайн хөлөг нь  Номхон далайн хойд хэсэгт төлөвлөсөн бүсэд усан буулт хийсний дараа дэлбэрчээ. SpaceX-ийн тайлбарласнаар хөлөг хүйтэн усанд бүтнээрээ буух зориулалтгүй учраас энэ дэлбэрэлт нь туршилтын бүтэлгүйтлийг илэрхийлэхгүй аж. Түүнчлэн ирээдүйд Сар болон Ангараг руу хүнтэй нислэг үйлдэхэд ашиглахаар хөгжүүлж байгаа юм.