Герман хилээ үе шаттайгаар нээх төлөвлөгөөгөө танилцууллаа. Эхний ээлжинд Люксембургтэй залгаа хилээ энэ долоо хоногийн бямба гарагт нээх бөгөөд бусад хилээ зургадугаар сарын 15-наас нээж эхэлнэ.
Герман өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд бүх хилээ хаасан юм. Дотоод хэргийн сайд Хорст Зеехоферийн мэдээлснээр, хөрш орнууд дахь коронавирусний тархалтыг харгалзан төлөвлөгөөг өөрчлөх эсэхээ шийдэх ажээ.
Герман энэ сарын 16-наас Люксембургтэй залгаа хилээ бүрэн нээж, тус улсаас ирэх, очиход ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй. Мөн тухайн өдрөөс Франц, Австри, Швейцарын хилийн хяналтыг сулруулах юм байна.