“Хачиртай бантан” подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагналыг жил бүр олгоно

“Хачиртай бантан” подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагналыг жил бүр олгоно

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор “Хачиртай бантан” подкастыг санаачлан, өөрөө хөтлөн ажиллаж байна.

Тус подкастын хамт олон амжилттай барилдаж буй залуу бөхчүүдийг дэмжих, сурталчлах, урамшуулах зорилгоор жил бүр шилдэг найман аймгийн цолтныг тодруулж, “Үнэн зоригт” шагнал гардуулахаар болжээ. Шагналыг намрын эхний барилдаанаас эхлэн сар шинийн барилдаан хүртэлх хугацаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаас цуглуулсан чансааны оноог үндэслэн олгох юм байна. Шалгарсан эхний найман аймгийн цолтонд тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, дурсгалын зүйл болон сургалт, шинжилгээний эрхийн бичиг гардуулахаар болжээ.

 




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө