Монголын тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас өнөөдөр зургаан медаль хүртлээ

Монголын тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас өнөөдөр зургаан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тамирчид өчигдөр /2026.09.05/  амжилттай өрсөлдөж, нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Ази болон дэлхийн аварга Б.Ганзориг 145 метрийн “Кугдо бай” төрөлд алтан медаль хүртсэн бол Турк харвааны 70 метрийн “Пута бай” төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн аймгийн мэргэн, спортын мастер С.Ариунбат 145 метрийн “Кугдо бай” төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын харваачдын амжилтыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн “Зоос шүүрэх” спортын төрөлд Байболат Акылбек гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн бол Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав хүрэл медалийн эзэн болжээ.

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид өчигдрийн байдлаар дөрвөн алт, дөрвөн мөнгө, 16 хүрэл, нийт 24 медаль хүртээд байна.

Энэ жилийн “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д 106 улсын тамирчид оролцож байгаа бөгөөд одоогоор 22 улсын баг ямар нэгэн медаль хүртсэнээс есөн улсын тамирчид алтан медаль хүртээд байна.




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө