Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаан бямба гарагт болно

Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаан бямба гарагт болно

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойд зориулсан хүчит бөхийн 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийн бүртгэлийг цахимаар есдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд хийнэ.

100 жилийн ойн барилдааны түрүү бөхийг хоёр өрөө байр, үзүүр бөхийг 30 сая төгрөгөөр байлах бол их шөвгийн бөхчүүд тус бүр 15 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртэх юм.