“Ноёд групп”-ийн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

“Ноёд групп”-ийн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

“Ноёд групп”, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцэж, эцэстээ тэдэнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон бөгөөд тус хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байсан.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, Г.Буяндорж нарт холбогдох хэрэгт иргэний нэхэмжэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал есдүгээр сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулсан байна.