Балбад 2500 гаруй хүн үерийн улмаас сураггүй алга болоод байна

Балбад 2500 гаруй хүн үерийн улмаас сураггүй алга болоод байна

Хил дамнан ихээхэн хохирол сүйтгэл дагуулсан үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Балбын нутагт 794-д хүрч, 2500 гаруй хүн сураггүй алга болжээ. Үерийн дараа нуур үүссэн бөгөөд нуурын далан задарсан тохиолдолд усны хүчтэй урсгалын улмаас Лхенде, Тришули голууд дахин үерлэж магадгүй байна.

Тэдгээрээс нэг далангийн ойролцоох хонгилд 350 орчим хүн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Аврагчид туннелийг өрөмдөн цоолж нүх гаргаснаар агаар оруулах боломжтой болсон байна. Байгалийн гамшгийн улмаас Хятадын хилийн бүсэд ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. Эрх баригчдын мэдээлснээр, 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй алга болжээ. Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн мэдээллээр, гамшгийн бүсэд 90 мянга орчим хүн байжээ. Одоогийн байдлаар гадаадын 592 иргэн сураггүй алга болоод байгаа бөгөөд тэдний ихэнх нь Балбын нутгаас Төвөд дэх ариун Кайлаш уул руу явж байсан мөргөлчид юм. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд цаг агаар муудаж, усны хүчтэй урсгал бууж ирж магадгүй хэмээн болгоомжилж буй аврагчид бэлэн байдлыг ханган ажиллаж байна.