Фижи аралтай хийсэн тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн Ш.Энхийн-Од Тайландын эсрэг тоглох эсэх нь тодорхойгүй байна

Фижи аралтай хийсэн тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн Ш.Энхийн-Од Тайландын эсрэг тоглох эсэх нь тодорхойгүй байна

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө.

Манай улсын шигшээ баг тус тэмцээний эхний тоглолтод Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаа хожсон байдаг. Харамсалтай нь тус тоглолтын хоёрдугаар үед Ш.Энхийн-Од бөмбөг таслах үедээ хөлийн шагайгаа гэмтээсэн. Тоглолтын дараа зарим эх сурвалжуудын мэдээлснээр бэртэл харьцангуй хөнгөн гэж мэдэгдсэн ч өчигдөр болсон /2026.08.30/ Фижи аралтай хийсэн тоглолтыг бэртлийн улмаас оролцоогүй. Харин манай улсын шигшээ баг өнөөдөр /2026.08.31/ Тайландтай хийх тоглолтод Ш.Энхийн-Од одоогоор оролцох эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ шалгарч дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон ч Тайландын багийг хожвол дараагийн шатанд чансаа доогуур багуудтай нэг хэсэгт багтах боломжтой юм.