Сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19.00 цагаас Вьетнамын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19.00 цагаас Вьетнамын багтай тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. 

Өнөөдөр /2026.08.28/ Монгол Улсын шигшээ баг 19.00 цагаас Вьетнамын шигшээтэй тоглоно. Манай улсын шигшээ баг тэмцээний “D” хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи арлын улсуудтай өрсөлдөх бөгөөд хэсгийн шилдэг гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах юм.