Монгол Улсын тамирчид анх удаа усан пологийн ДАШТ-д оролцоно

Монгол Улсын тамирчид анх удаа усан пологийн ДАШТ-д оролцоно

Усан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах “Water Polo 4x4 Championships” тэмцээн энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хорват Улсын Дубровник хотноо зохион байгуулагдана.

Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг, тамирчид анх удаа оролцохоор болсон. Энэ удаагийн ДАШТ “Water Polo 4x4” буюу дөрвийн эсрэг дөрөв форматаар зохион байгуулагдаж буй дэлхийн анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байгаа аж.  Монгол Улсын 4х4 усан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар Ш.Содгэрэл, багийн ахлагчаар Токио-2020 Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү нар ажиллаж байна. Харин багийн бүрэлдэхүүнд СМ тамирчин Г.Сугар, Б.Бат-Оргил, Ч.Өлзийтөгөлдөр, Г.Дөлгөөнөө, Х.Очир, О.Сугар нар багтжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө