Олон нийтийн шүүмжлэл дагуулсан “Татах хүч” бүтээлийг COP17-ийн талбайгаас буцаан татжээ

Олон нийтийн шүүмжлэл дагуулсан “Татах хүч” бүтээлийг COP17-ийн талбайгаас буцаан татжээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын “Татах хүч” нэртэй морины уран баримал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлын талбайд байршуулсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан юм.

Тус бүтээлийг зарим иргэн Монгол морийг хэт эмгэнэлтэй, хүчгүй байдлаар дүрсэлсэн хэмээн шүүмжилж, цахим орчинд олон янзын байр суурь илэрхийлсэн байна. Шүүмжлэл өрнөсний дараа уран бүтээлч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ COP17-ийн талбайгаас өөрийн хүсэлтээр буцаан татсан байна. А.Очирболд нь Монголын орчин үеийн уран баримлын урлагийн төлөөлөгчдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд олон улсын томоохон талбайд байрлаж байсан. Тухайлбал, “Ухамсар” бүтээл нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны талбайд, Монгол морьдын хөшөө нь Москва хотод байрладаг хэмээн танилцуулдаг.