Хавдрын эсрэг "mRNA" вакцины гуравдугаар шатны туршилт амжилттай болсноор "Moderna" компаний хувьцаа 160 гаруй хувиар өсжээ

Хавдрын эсрэг "mRNA" вакцины гуравдугаар шатны туршилт амжилттай болсноор "Moderna" компаний хувьцаа 160 гаруй хувиар өсжээ

АНУ-ын эм үйлдвэрлэгч Moderna болон Merck компаниудын хамтран боловсруулж буй өвчтөн бүрийн хавдрын онцлогт тохируулсан “mRNA” эмчилгээ меланом буюу арьсны хорт хавдрын эсрэг хийсэн гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтаар үндсэн зорилтоо хангасан байна.

Тус эмчилгээ нь "intismeran autogene" буюу V940, "mRNA-4157" нэртэй бөгөөд өвчтөний хавдрын генетикийн онцлогт тулгуурлан дархлааны тогтолцоог тухайн хавдрын эсийг таньж, устгахад чиглүүлэхээр бүтээгдсэн байна. Туршилтад хавдрыг мэс заслын аргаар авхуулсан, дахилт болон үсэрхийлэх өндөр эрсдэлтэй IIB-IV үе шатны меланомтой 1,137 өвчтөн хамрагджээ. Судалгаагаар "intismeran"-ийг Merck-ийн Keytruda дархлаа эмчилгээтэй хавсран хэрэглэхэд зөвхөн Keytruda хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад хавдар дахин үүсэхгүй байх хугацаа болон хавдар бусад эрхтэнд үсэрхийлэхгүй байх үзүүлэлтүүдэд статистик болон эмнэлзүйн ач холбогдолтой дэвшилт гарсан талаар мэдээлжээ. Тус мэдээлэл гарсны дараа Moderna-ийн хувьцааны ханш 160 гаруй хувиар өсжээ.