ВИДЕО: Мексикийн хоёр загасчин хөлдөөгч хайрцагт суун тав хоног далайд хөвж, амьд гарчээ

ВИДЕО: Мексикийн хоёр загасчин хөлдөөгч хайрцагт суун тав хоног далайд хөвж, амьд гарчээ

Мексикийн Чьяпас мужийн эргээс 240 гаруй километрийн зайд тав хоног сураггүй болсон хоёр загасчныг эсэн мэнд байхад нь Мексикийн Тэнгисийн цэргийн хүчин Лхагва гараг /2026.08.19/-т олж аварчээ.

ВИДЕО: 

Тодруулбал,  53 болон 32 настай хоёр загасчин Номхон далайд загасчлахаар гарсан ч наймдугаар сарын 14-нөөс хойш тэдэнтэй холбоо тасарсан байна. Ингээд загасчдын хоршооноос ослын дуудлага өгсний дараа тэнгисийн болон агаарын эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны тав дахь өдөр тэднийг Чьяпас мужийн эргээс 150 милийн зайд Номхон далайд хөвж явахад нь олсон байна. Хамгийн хачирхалтай нь хоёр эр загас барьсан олзоо хадгалахад ашигладаг том мөсөн хайрцагт суун амь гарсан байжээ. Аврагдсаны дараа тэдэнд эмнэлгийн үзлэг хийсний дараа ар гэрийнхэнтэй нь уулзуулсан байна.