БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Монгол Улсад ирж, COP17 хуралд оролцоно

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Монгол Улсад ирж, COP17 хуралд оролцоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин энэ сарын 23-нд Монгол Улсад айлчлах талаар солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр найман шөнө, есөн өдрийн айлчлал хийх юм. Улмаар 8-р сарын 24-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17-р бага хурлын нээлтэд хүндэт зочноор үг хэлж, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүндэт зоогт оролцох аж. Мөн 8-р сарын 26-нд “Энх тайван ойжуулалтын санаачилга” (PFI)-ын өндөр түвшний уулзалтад үндсэн илтгэл тавих юм байна. Айлчлалын үеэр Монголын хойд хэсгийн Тожин нарсан ойд очиж, ой нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжин дурсгалын мод тарих юм. Энэхүү айлчлал нь Мүн Жэ Иний 2022 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойших хоёр дахь гадаад албан ёсны айлчлал ажээ.