Н.Хүрлээгийн "Зээрэн" шарга азаргыг наадмын өмнө 2 тэрбум төгрөгөөр худалдах санал ирсэн ч татгалзаж байжээ

Н.Хүрлээгийн "Зээрэн" шарга азаргыг наадмын өмнө 2 тэрбум төгрөгөөр худалдах санал ирсэн ч татгалзаж байжээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын азарганы уралдааны түрүү магнайд Монгол Улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга хурдалсан.

Тус азарганы хувьд Улсын наадамдаа долоон удаа түрүүлж, хоёр удаа айрагдсан ажнай шарга азарга азарганы охин төлөөс гарсан хүлэг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар наадмын өмнө шарга азаргыг 2 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал Тод манлай уяач Н.Хүрлээд ирсэн ч татгалзаж байсан байна. Харин наадамд түрүүлсний дараа 2 тэрбумаас өндөр дүнтэй худалдан авах санал ирсэн ч мөн адил татгалзсан хариу өгч байгаа аж. 

Улсын наадамдаа түрүүлсний дараа шарга азарганы эзэн Н.Хүрлээ “Миний шарга халзан азарга Улсын баяр наадамд гурав дахь удаагаа уралдаж байна. Энэ жил түрүү магнайд хурдаллаа маш их баяртай байна. Миний өөрийн хүүхдүүд уяа сойлгын ажилд нь гар бие оролцсон. Би шарга азаргаа унага байсан цагаас нь л төрийн наадамд түрүүлэх байх гэж бодож "Зээрэн" шарга гэж нэрлэсэн. Хүсэл минь биелж төрийн наадамд түрүүлсэнд маш их баяртай байна. Миний монголын ард түмэн сайхан наадаарай” гэж байжээ.