Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн хүчит бөхийн барилдаан 13.00 цагаас эхэлнэ

Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн хүчит бөхийн барилдаан 13.00 цагаас эхэлнэ

Монгол Улсын дархан аварга Б.Орхонбаяр, Монгол Улсын начин Х.Наранбаатар нарын нэрэмжит “Талархал хүндэтгэл” баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2026.08.08/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болно.

Тус барилдаанд 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн өсвөрийн 32 бөх зодоглох бөгөөд барилдааныг Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо ерөнхий зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСҮХ хамтран зохион байгуулах юм.

Барилдааны шагналын сан:

  • Түрүү бөх – 20 сая төгрөг
  • Үзүүр бөх – 10 сая төгрөг
  • Их шөвөг – 5 сая төгрөг