Ноолуурын үйлдвэрт гал гарч хоёр иргэн түлэгдэж гэмтжээ

Ноолуурын үйлдвэрт гал гарч хоёр иргэн түлэгдэж гэмтжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн 4 ханатай гэр, тус компанийн Ниссан загварын, Приус-20 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /63 настай, эрэгтэй/-ийн толгойн хэсэг, Ц-ийн /49 настай, эмэгтэй/-ийн толгойн хэсэг, 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.