Д.Нямхүү: 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдрийн байдлаар 107 хүн ХӨСҮТ-д ажиглалт тандалтад байна. Өчигдөр коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-ийн нийт хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна" гэлээ.