Тайланд улсад гацсан 180 гаруй Монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-д илгээжээ

Тайланд улсад гацсан 180 гаруй Монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-д илгээжээ

Коронавирус цар тахлын тархалтаас урьдчилсан сэргийлж манай улс гадаа нислэгээ зогсоож, хилээ хаагаад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Харин зөвхөн тусгай үүргийн нислэг үйлдэж тодорхой тооны иргэдийг эх оронд нь авч ирээд буй. 

Өнөөдрийн байдлаар 9 мянган гаруй Монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм. Учир нь Дэлхийн бүх улс орон хилээ хаагаагүй, мөн манай улс хилээ хаасан тул гадаад оронд гацсан монгол иргэдийн визний хугацаа дуусаж, тухай улсынхаа хуулийг зөрчиж эхэлсэн талаар мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл Тайланд улсад гацсан 180 гаруй иргэд тусгай үүргийн онгоц хүлээж хоёр сар гаруйн хугацаа болж талаар Улсын онцгой комисс /УОК/-т хандсан байна.