Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. Маргааш буюу энэ сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 13-наас ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.