ВИДЕО: Фронт С.Цэгмид гуай өмнө нь гомдолтой явжээ

ВИДЕО: Фронт С.Цэгмид гуай өмнө нь гомдолтой явжээ

Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн баяр өнөөдөр тохионо. Харин тус ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын талаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Фронт хэмээх С.Цэгмидийг ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн УИХ-ын гишүүн асан М.Зоригт түүнийг шагнал авахад нь тусласан уу гэх асуулт гарсан. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Анх "фронт Цэгмид" эмээг шагнуулах санаа Москвад ирээд музей үзэж байхад төрсөн. Хөөцөлдөөд бүтсэнд маш их баяртай байгаа. Москвагийн карантинаас...” гэсэн билээ. 

Тэгвэл С.Цэгмид гуай ялалтын баярын 74 жилийн ой буюу өнгөрөгч 2019 онд тэрээр “74 жилийн ойн баярт очиж чадсангүй. Урилга ирсэнгүй” гэж байжээ. Энэ тухай түүний өч охин өөрийн facebook хуудастаа "2019 оны 5 дугаар сарын 9-ны ялалтын баярын өдөрөө ийнхүү миний утасанд ийм нэгэн яриа өгсөн байдаг. Миний эмээ түүхээ ярих их дуртай тэр үед хамт явсан нөхөдийнхөө нэрийг бүгдийг нэрлэдэг мундаг шүү" хэмээжээ.