ЦЕГ: Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэн 204.9 тэрбум төгрөгөөр хохирсон

ЦЕГ: Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэн 204.9 тэрбум төгрөгөөр хохирсон

Цагдаагийн байгууллагад 2024-2026 оны байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс “Орон сууцны захиалга” авч, бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлжээ.
 

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.07.21/ болсон Засгийн газрын хуралдаанаар эхлэж ажлын хэсэг байгуулах үүрэг даалгавар өгсөн байна.