Өнгөрсөн хоногт автомашин шатсан тухай гурван дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт автомашин шатаж байна гэсэн дуудлага 2026 оны долдугаар сарын 21-ний 22:14 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Каунти” загварын автобусны хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын авто засварын газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 22:23 цагт бүртгэгджээ. Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн “Advan” загварын автомашин шатаж байсныг унтраасан байна. Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага долдугаар сарын 22-ны 22:35 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн “Crown” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсныг ажиллаж унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.