ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа

ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.

Энэ сарын 20-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэ танилцууллаа. Дизель түлшний үнэ 4621 төгрөгөөс 4508 төгрөг болж буурчээ. Улаанбаатар хотод энэ сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна.

Mөнгөний нийлүүлэлт 2026 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 (26.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9 (26.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.8 (29.3%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.7 (75.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.  Энэ оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.