4.4 тэрбум төгрөгийн шагналын сантай “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдана

4.4 тэрбум төгрөгийн шагналын сантай “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдана

BLAST албан ёсоор 2027 оны хоёр дахь “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Монголд болох анхны “BLAST Premier” тэмцээн бөгөөд дэлхийн шилдэг Counter-Strike 2 багуудыг эх орондоо хүлээн авах үйл явдал болох гэж байна. Тус тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10–23 зохион байгуулагдах бөгөөд нийт 16 баг 1.2 сая долларын төлөө өрсөлдөнө. BLAST-ийн мэдээлснээр Монголын Counter-Strike үзэгчид дэлхийн хамгийн үнэнч, идэвхтэй community-үүдийн нэг бөгөөд энэхүү тэмцээнээр дамжуулан Улаанбаатарыг олон улсын и-спортын шинэ төв болгон дэлхийд таниулах зорилготой байна. Мөн Азийн бүсээс 2 баг үндсэн шатанд шалгарах эрхтэй бөгөөд дэлхийн шилдэг багууд Монголын тайзан дээр өрсөлдөх болно.