Г.Батхүү агсанд зориулсан суваргыг Аглаг бүтээлийн хийднээ босголоо

Г.Батхүү агсанд зориулсан суваргыг Аглаг бүтээлийн хийднээ босголоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсны суваргыг Аглаг бүтээлийн хийднээ босгосон байна. Суваргын нээлт өнөөдөр болж Г.Батхүү агсны гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид оролцсон байна. Мөн бурханч лам Д.Пүрэвбат Аглагийн хийдийн байгалийн хойморт ерөөлийн ном хуржээ. 

Талийгаачийн төрсөн өдөр энэ сарын 19-ны /1960.05.19/ өдөр тохиох юм. Төрсөн өдөрт нь зориулж найз, нөхдийнх нь хамтаар босгосон энэхүү суваргыг тус газарт ирсэн сүсэгтэн олон бүхэн харж талийгаачийг санаж, дурсах болтугай хэмээн түүний хүү Б.Ганхөлөг  нь хэлсэн юм. 

Эргэн сануулахад, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан нь өнгөрсөн оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан билээ.