Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмидийг эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков дөрөвдүгээр сарын 27-нд гардуулан өгсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Зоригт түүнийг шагнал авахад нь тусласан уу гэх асуулт гарч байна. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Анх "фронт Цэгмид" эмээг шагнуулах санаа Москвад ирээд музей үзэж байхад төрсөн. Хөөцөлдөөд бүтсэнд маш их баяртай байгаа. Москвагийн карантинаас...” гэжээ.
Анх "фронт Цэгмид" эмээг шагнуулах санаа Москвад ирээд музей үзэж байхад төрсөн.
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) May 7, 2020
Хөөцөлдөөд бүтсэнд маш их баяртай байгаа.
Москвагийн карантинаас... pic.twitter.com/ngAlfJsYJF