Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын цаг үеийн байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лаборатори нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" гэв.