Үндэсний бөхийн улсын аварга, арслангууд гурвын давааны амаа авлаа

Үндэсний бөхийн улсын аварга, арслангууд гурвын давааны амаа авлаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөж, дархан аварга, улсын аварга, улсын арслан цолтой бөхчүүд гурвын давааны амаа аваад байна. 

Тодруулбал,

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржийг 
  • Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Сэр-Одыг 
  • Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн начин О.Очбатыг 
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаярыг
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн начин С.Очирпүрэвийг 
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Баяннуур сумын харьяат аймгийн начин Б.Батжаргалыг 
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар Хэнтийн аймгийн Норовлин сумын харьяат аймгийн арслан Э.Эрдэнэбаярыг 
  • Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан П.Батмөнхийг 
  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан Ж.Буянхишигийг 
  • Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат улсын начин Б.Дэлгэрсайханыг 
  • Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Шинэбаатрыг тус тус амлан авлаа.