Цаг агаарын улмаас их насны морины уралдаан 2-3 цагаар  хойшилжээ

Цаг агаарын улмаас их насны морины уралдаан 2-3 цагаар хойшилжээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн наадмын их насны морьдын уралдаанд 260 хурдан хүлэг бүртгүүлж сэрвээний өндрөө хэмжүүлсэн. Харин цаг агаарын улмаас их насны морьдын уралдаан 2-3 цагаар хойшилжээ.

МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халтар, хээр, Тод манлай уяач Б.Норовсамбуугийн Буган, аймгийн Алдарт уяач Б.Гантулгын хээр, МУ-ын Алдарт уяач Б.Батсанаагийн хээр, хүрэн халзан, fС.Хүдэрчулууны Цоглог зээрд,  МУ-ын Алдарт уяач Д.Баттөгсийн ягаан халзан, аймгийн Алдарт уяач С.Баярсайханы буурал, аймгийн Алдарт уяач Л.Доржийн бор, Д.Насанбаярын бор, Т.Мөнхбаярын хээр, аймгийн Алдарт уяач Ч.Ганболдын хүрэн, аймгийн Алдарт уяач П.Мөнхбаярын зээрд,  Манлай уяач А.Ариунсайханы хүрэн,  Н.Мөнхийн Цом бор, аймгийн Алдарт уяач А.Ариунболдын Хараацай хээр, сартай хул, Ч.Уламбаярын зээрд халзан, Д.Одхүүгийн халтар, аймгийн Алдарт уяач Ж.Алтанхуягийн хул, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал, нийслэлийн Алдарт уяач Н.Батхуягийн хээр, нийслэлийн Алдарт уяач Л.Мөнхбаярын хул, Ц.Амарсанаагийн Тод хээр, З.Мэндсайханы хээр, О.Мөнгөнталстын зээрд халзан, аймгийн Алдарт уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн, Б.Гантулгын хээр, Манлай уяач П.Алтансүхийн зээрд халзан, Б.Буянжаргалын цагаан бор, МУ-ын Алдарт уяач Д.Батбаярын хул, Манлай уяач Б.Даваадоржийн хээр, Ц.Эрдэнэбаярын бор, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Наран халиун зэрэг улс, бүс, Их хурдад түрүүлж, айрагдсан хурдан буянгууд ирсэн юм.