Н.Хүрлээ: Би шарга азаргаа унага байхаас нь төрийн наадамд түрүүлэх байх гэж боддог байсан

Н.Хүрлээ: Би шарга азаргаа унага байхаас нь төрийн наадамд түрүүлэх байх гэж боддог байсан

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдааны түрүү магнайд Монгол Улсын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга хурдаллаа.

Тэрбээр “Миний шарга халзан азарга Улсын баяр наадамд гурав дахь удаагаа уралдаж байна. Энэ жил түрүү магнайд хурдаллаа маш их баяртай байна. Миний өөрийн хүүхдүүд уяа сойлгын ажилд нь гар бие оролцсон. Би шарга азаргаа унага байсан цагаас нь л төрийн наадамд түрүүлэх байх гэж бодож зээрийн шарга гэж нэрлэсэн. Хүсэл минь биелж төрийн наадамд түрүүлсэнд маш их баяртай байна. Миний монголын ард түмэн сайхан наадаарай” гэлээ.