Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хэ Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирлээ.
Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болортуяа нар угтан авсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцож байгаа билээ.
ВИДЕО: