Туулын хурдны замын төслийг зогсоохыг шаардсан өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлийн шүүх хурал найм дахь удаагаа хойшиллоо

Туулын хурдны замын төслийг зогсоохыг шаардсан өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлийн шүүх хурал найм дахь удаагаа хойшиллоо

Туулын хурдны зам мега төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хуульч, өмгөөлөгч Ц.Батболд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Тэрбээр уг төслийг анхнаасаа хууль зөрчин баталсан гэж үзэж байгаа бөгөөд хэрэгжилтийг нь зогсоох шаардлага тавьсан юм. Улмаар түүний нэхэмжлэлийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэрэг үүсгэн, шүүхээс шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч урьдчилсан шатны шүүх хурал өнөөдрийн байдлаар найм дахь удаагаа хойшилсон талаар өмгөөлөгч Ц.Батболд мэдээллээ.

Түүний хэлснээр, урьдчилсан шатны шүүх хурлыг товлох бүрд хариуцагч талын зүгээс янз бүрийн шалтгаан гаргаж, хурал хойшлогдсоор байгаа аж. Тухайлбал, төслийг хэрэгжүүлэгч Хятадын компанийн төлөөлөгч өвчтэй,  НИТХ-ын төлөөлөгчид шүүгчээс татгалзсан хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр хурлыг удаа дараа хойшлуулсан байна.