Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд долдугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа аж.
Дээрх хугацаанд алба хаагчид эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа тул иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, сайхан наадахыг тус газраас уриалжээ.