АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ, "Монгол наадам нь Монголын баялаг түүх, цэцэглэн хөгжиж буй соёлыг бахархан тэмдэглэдэг баяр юм" хэмээн онцолсон байна. Мөн АНУ болон Монгол Улс нь гуравдагч хөршүүд, ардчилсан орнуудын хувьд харилцан хүндлэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан бат бөх түншлэлийг бий болгосныг тэмдэглээд, 2027 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох тул Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг илэрхийлжээ. Мэндчилгээний төгсгөлд тэрбээр "Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, баяр хөөр дүүрэн тэмдэглэх болтугай" хэмээн ерөөсөн байна. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө