УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа.  Төсөлд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан. Энэ дагуу  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий Тавантолгой нүүрс компанийг байгуулсан. Тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон.

Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу нэг тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Иймээс сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг төслийг Засгийн газар боловсруулсан юм. Энэ төрлийн НӨАТ авч байгаагүй, шинээр авч байгаа тул төсвийн орлогод нөлөөлөхгүй гэдгийг төсөл санаачлагч тодотгосон.

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө