“Америк Хангай” нэрээр Монголчуудын танил болсон Лавилл Хангай Маршал нь Америкт төрж, өссөн хэдий ч Монголын Үндэсний бөхөд дурлаж, цаашдын амьдралаа зориулж байгаа нэгэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсанд “Дарьганга сумын наадмын барилдаанд намайг зориуд ялуулахгүй байхын тулд хууль бус үйлдэл хийсэн” гэсэн утгай бичлэг нийтэлжээ.
Тодруулбал, Тэрбээр “долдугаар сарын 6-нд болсон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадмын барилдааны үеэр зарим зохион байгуулагч надад шударга бус хандаж, аваргын төлөө барилдах боломжийг минь зориудаар хаасан. Намайг ялуулахгүйн тулд ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийсэн. Шүүгч намайг хоёрын даваанд ялагдсан гэж хэлсэн. Хоёрын даваанд би өрсөлдөгчөө унагах үед түүний тохой, шуу хамгийн түрүүнд газар хүрсэн. Бичлэг үзэх үед надад харуулаагүй. Үзэгчид над руу хашгирч хараалын үг хүртэл хэлж байлаа. Монгол бөхийн дүрэмд зэрэг унасан бол дахин барилдах ёстой гээд дахин барилдсан. Гэхдээ бид зэрэг унаагүй би ялсан байсан ” хэмээн бичиж, болсон үйл явдлын талаар тайлбарлажээ.
ВИДЕО: