Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

Өнөөдөр /2026.07.10/ хязаалан насны хурдан морьдын уралдаан 07:00-11:00, шүдлэнгийн уралдаан 12:00-15:00 цагт Хүй долоон худагт, сур, шагайн харваа төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.  Мөн Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. 17:00 цагт Төрийн тугийг цэнгүүлснээр өнөөдрийн баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөнө.