Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өнөөдөр /2026.07.10/ 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Тодруулбал, Өнөөдөр 11-17 цагийн хооронд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг зохион байгуулна. Энэ барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Хоёр, гурвын давааг долдугаар сарын 11-ны өдөр, дөрвөөс дээш давааг 12-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан юм.