“The MongolZ” багийн Мzinho “BC.Game” багт албан ёсоор нэгдлээ

“The MongolZ” багийн Мzinho “BC.Game” багт албан ёсоор нэгдлээ

Монголын Counter-Strike 2-ын шилдэг баг болох “The MongolZ”-ийн тоглогч Mzinho олон улсын “BC.Game” багт албан ёсоор нэгдлээ. BC.Game клуб ирэх улирлын бүрэлдэхүүндээ түүнийг тав дахь тоглогчоор элсүүлж, The MongolZ багаас худалдан авснаа албан ёсоор зарласан байна.

Мzinho нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд тоглохдоо “Esports World Cup”-ын аварга болж, “BLAST Austin Major” тэмцээнд дэд байр эзлэх зэрэг өндөр амжилтыг үзүүлсэн юм. Мөн Mirage газрын A site-ийн дэлхийн шилдэг anchor тоглогчдын нэг, Palace байрлалын шилдэг хамгаалагчдын тоонд багтдаг хэмээн esports-ийн хүрээнд үнэлэгддэг. Ингэснээр тэрбээр Украйны S1mple, Сербийн ElectroNic, Монголын Senzu, Данийн Magisk зэрэг дэлхийн хэмжээний тоглогчидтой нэг багт хүчин зүтгэхээр болж байна.




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө