Цэргийн ээлжит цол олгож, шагнал гардууллаа

Цэргийн ээлжит цол олгож, шагнал гардууллаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2026.07.09) боллоо.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль зүйн доктор (Ph.D), бригадын генерал А.Намсаманд, Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Мөнхдөл нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. “Дэд хурандаа” цолоор Хорих ял эдлүүлэх албаны сургалтын ахлах менежер, хошууч М.Алтангарьд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баасанханд, 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Э.Балдандорж нарын 15 алба хаагч;

“Хошууч” цолоор Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн, ахмад Б.Золжаргал, Банкны төлбөр барагдуулах газрын ахлах нягтлан бодогч, ахмад Ц.Алтанчимэг, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хоол судлал, дотрын их эмч, ахмад Т.Тунгалаг нарын 22 алба хаагч;

“Ахмад” цолоор Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, ахлах дэслэгч С.Амар-Амгалан, 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын мастер, чанар шалгагч, ахлах дэслэгч С.Эрдэнэчимэг, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн их эмч, ахлах дэслэгч С.Хаян нарын 49 алба хаагч;

“Ахлах дэслэгч” цолоор Хорих ял эдлүүлэх албаны лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Мөнхзаяа, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн их эмч, дэслэгч Х.Болормаа, 421 дүгээр нээлттэй хорих ангийн ерөнхий жижүүр, дэслэгч М.Мөнхдэлгэр нарын 68 алба хаагч, офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цол 7 алба хаагчид тус тус олголоо.

Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдгээр Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Цэргийнхүү; “Төрийн албаны тэрүүний ажилтан” цол, тэмдгээр Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал; Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Билгүүн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Дашдэлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр хариуцсан ахлах нягтлан бодогч, дэд хурандаа А.Наранбаатар нарын 64 алба хаагч;

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий газрын даргын даалгавар гүйцэтгэгч, ахмад Б.Отгон, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Тэрбиш, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын худалдан борлуулах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Даваасүрэн нарын 80 алба хаагч;

“Хүндэт жуух бичиг”-ээр 75, “Албаны төлөө I” медалиар 18, “Албаны төлөө II” медалиар 29, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 49, “Хүндэт тэмдэг”-ээр 43, “Албаны төлөө III” медалиар 52 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.