Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам маргаашаас эхлэх гэж байна.
Засгийн газраас Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад улсын төсвөөс олгох, бай шагналын жишиг хэмжээг 2010 онд баталсан. Энэхүү жишиг хэмжээгээр Улсын наадмын түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая авдаг бол наадамд түрүүлсэн харваач 8 сая төгрөг авдаг аж. Харин наадамд түрүүлсэн хурдан морины хувьд 5 сая төгрөгийн бай шагнал хүртдэг байна.
