Дуучин BX буюу Ц.Батбаатар уран бүтээлээсээ хэсэг хугацаанд зайгаа аваад байсан билээ. Харин өчигдөр /2026.07.08/ төрсөн нутаг болох Дорнод аймгийн Цэцэн-Уул, Цагаан нуурын тухай өгүүлсэн “Цэцэн уул” нэртэй шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгож өөрийн сонсогч, дэмжигчдээ баярлуулаад байна.
Тэрбээр энэхүү дууныхаа талаар, “Олон жил сэтгэлдээ тээж, хүсэж мөрөөдөж явсан аавын минь нутаг Цэцэн-Уул, Цагаан нуурын тухай энэ дуу эцэст нь бүтэж, амиллаа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
Мөн энэхүү уран бүтээлээ бүтээхэд хамтран ажилласан найз нөхөд, дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ талархал илэрхийлээд, удахгүй дууны клипээ үзэгчдэд хүргэхээ дуулгажээ.
ВИДЕО: