БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар газрын ховор элемент, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг хэлэлцэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар газрын ховор элемент, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг хэлэлцэнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын гол зорилго нь газрын ховор элемент болон стратегийн ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал болохыг Yonhap агентлаг онцолжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Ли Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийх албан ёсны хэлэлцээний үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, БНСУ-ын харилцааны "алтан үе"-ийг зарлаж, ирээдүйн хамтын ажиллагааны нийтлэг алсын харааг танилцуулах төлөвтэй байна. Мөн Монголыг газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын арвин нөөцтэй орон хэмээн тодорхойлж, БНСУ эдгээр түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулах зорилгоор Монголтой стратегийн түншлэлээ бэхжүүлэхийг зорьж буйг онцолсон байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён бизнесийн форумд оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор элемент болон нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ли Жэ Мёны энэхүү айлчлал нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй сүүлийн 15 жилийн дараах анхны төрийн айлчлал бөгөөд тэрбээр айлчлалынхаа хүрээнд Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцох юм.

Эх сурвалж: Yonhup